Хүүхдийн эмнэлгийн барилга ирэх 10 дугаар сард ашиглалтад орно

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-06 15:23:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод 2019 оноос 50 ортой Хүүхдийн эмнэлэг барьж байгаа.

Эмнэлгийн нийт төсөвт өртөг нь 4,4 тэрбум төгрөг. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй уг барилгын гүйцэтгэгчээр “ЭСБА интернэйшнл” компани ажиллаж байна.

Одоо барилгын цонхыг угсрах, дотор, гадна талын заслын ажлыг хийж байгаа ба гэрээний дагуу ирэх 10 дугаар сарын 25-нд ашиглалтад өгнө.

Хүүхдийн эмнэлэг ашиглалтад орсноор хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах боломж бүрдэх юм. 

Холбоотой мэдээ