Сонгуульд хөндлөнгөөс оролцож буй тухай мэдээлэлд 10 сая ам.долларын шан амлажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-06 11:39:51

ВАШИНГТОН. /TASS/. Сонгуульд хөндлөнгөөс оролцохыг завдаж буй этгээдүүдийн тухай мэдээлэлд 10 хүртэлх сая ам.долларын шан амлаж байгаагаа АНУ-ын эрх баригчид мэдэгджээ.


“Гадны Засгийн газрын удирдлага дор заавраар нь явж, Америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцож буй аливаа этгээдийн хувийн мэдээлэл, байршлыг нь олж тогтооход тус болох мэдээлэлд Төрийн департаментын “Rewards for Justice” хөтөлбөрөөс 10 сая хүртэлх ам.долларыг санал болгож байна” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгджээ.


"Rewards for Justice” хөтөлбөрийг АНУ-ын Төрийн департамент 1984 оноос хойш хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд террористуудыг барих, террорист халдлагуудыг зогсооход туслах мэдээлэлд шан харамж амладаг байна. 

Холбоотой мэдээ