Ясан эрхи

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-06 15:51:56

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Музейд хүний духны яс ашиглан хийсэн 108 ширхэгтэй эрхи бий.

Эрт үед ясан эрхийг “гавж”-аас дээш цолтой лам барих уламжлал байсан аж. Ховд аймгийн Музейд хадгалж байгаа уг ясан эрхи нь 190 грамм жинтэй.

Он цагийн хувьд XX зууны үед холбогдоно. Түгээмэл амаржуулагч буюу Ховдын шар сүмийн хамба лам Дамби домэ тус ясан эрхийг ашиглаж байжээ. Улмаар 1950 оноос эхлэн Ховд аймгийн Музейн үзмэрийн танхимд хадгалах замаар олон нийтийн хүртээл болгож байна. 

Холбоотой мэдээ