"Дархан Нэхий", "Инвескор ББСБ" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-06 19:28:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж өнөөдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 20 ХК-ийн 28.2 сая төгрөгийн үнийн дүн бүхий  141.025 хувьцаа  арилжив. Үүнээс 4 ХК-ийн ХК-ийн хувьцааны ханш өсөж, 15 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Дархан нэхий" (NEH+13.04%) болон "Инвескор ББСБ" ХК (INV+1.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" (LEND-8.02%) болон "Дархан хөвөн" ХК (DAH 6.06%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2 үнэт цаасыг 199,800 төгрөгөөр арилжлаа.

"TOP 20" индекс 0.56 хувиар буурч 16448.94 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,510,637,058,083.16 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.     


Холбоотой мэдээ