Сэлэнгэ аймагт 23 иргэн гэрийн ажиглалтад байна

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-07 10:27:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн хэмжээнд энэ сарын 06-ны өдрийн байдлаар нийт 23 иргэн гэрийн ажиглалтад байна.

Эдгээр иргэдийн биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй, хэвийн байгаа аж. Гэрийн ажиглалтад буй иргэд Сүхбаатар, Алтанбулаг, Сант, Цагааннуур, Ерөө, Шаамар, Мандал, Сайхан, Номгон, Түшиг сумдад байгаа. Мөн энэ өдрийн байдлаар тус аймагт нийт 16 иргэн тусгаарлалтад байна. Эдгээр иргэдийн ес нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, долоо нь Баянгол сумын 3-р багц кемпэд тусгаарлагдсан тухай аймгийн ЭМГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ