Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалтад таван хүн бүртгэгджээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-07 10:15:37

Төв /МОНЦАМЭ/.  “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д  Төв аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийн ур чадварыг өндөр төвшинд өвлөсөн билиг авьяастан тав бүртгэгдсэн байдаг. 

Тодруулбал, Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайдын 2003 оны 432 дугаар тушаалаар дөрвөн  хүн, 2010 оны 546-р тушаалаар нэг  хүн бүртгэгдсэнийг шинэчлэн Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор гурван хүнийг тус тус “Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчийн үндэсний жагсаалт”-д оруулсан байна.

Тус жагсаалтад БСШУ-ны сайдын 2003 оны №432 тушаал Гомбожавын Батбуян нь Үндэсний бөхийн хэрэгсэл урлаач, Ишийн Лүндэг нь Шагайн харваачТогоончулууны Цэнд-Аюуш нь Уран нугаралтаар тус тус бүртгэгджээ. Харин Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор Доржбалын Жанцанчой, ерөөлч, магтаалч, Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоорЛувсангомбын Идэрбат морин хуурч, БСШУ-ны сайдын 2010 оны №546 тушаал, Засгийн газрын 2019 оны 475 дугаар тогтоолоор оржээ.

Ташрамд, Төв аймгийн засаг даргын 2010 оны захирамжаар Соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагчийг тогтоох салбар зөвлөлийг байгуулж, үүний дагуу орон нутагт соёлын биет бус өвийг батлагдсан бүртгэлийн маягт, заавраар өвлөн уламжлагчийн тогтоох, бүртгэх ажлыг хийсэн аж.

 

 

Холбоотой мэдээ