Энэ онд 120348 га талбайд тариалалт хийжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-07 10:10:04

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг энэ хавар үр тариа 67362 га-д, төмс 102762 га-д, тэжээл 23471 га-д, хүнсний ногоо 1540.9 га-д, тосны ургамал 17212 га-д, тус тус тариалалт хийгдэж нийт 124416 га-д тариалахаас нийт 120348 га-д тариалалт хийж, төлөвлөгөөт тариалалтыг  96,7 хувьтай гүйцэтгэсэн байна.

Энэ жилийн хувьд хаврын тариалалт чийг дутмаг Эрдэнэсант, Заамар, Сүмбэр, Жаргалант зэрэг сумдын тариалалт  долоо хоногоор хойшилсон ч  одоо хур бороо их орж байгаа учир чийгийн хангамж сайжирсан бгөөөд ургалт нөхөж гүйцэж, цэцэглэлт дуусаж үр цутгалт эхэлж байгаа.  Мөн энэ жилийн үр тарианы ургамлын бутлалт, цэцэглэлт сайн, хөгжлийн үе шат жигд байгаа тул төмс хүнсний ногоо өнгөрсөн жилийг бодвол тариалалт сайн хийгдсэн байгаа гэж аймгийн ХХААГ-ын газар тариалангийн албаны ахлах мэргэжилтэн Г.Цоггэрэл онцолсон юм. 

Холбоотой мэдээ