Хөдөөгийн багт гэр эмнэлэг ажиллуулжээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-08-07 10:09:04

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төв хөдөөгийн багт гэр эмнэлэг ажиллуулж, малчид, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.

Эрүүл мэндийн төвийн эмч Н.Чулуунцэцэг, ахлах сувилагч Л.Булган, лаборант Г.Баярмаа, эмийн санч Бямбасүрэн нар Баянтөгөл багийн Хужирын голд нүүдлийн гэр эмнэлэг ажиллуулж, 18 малчин иргэдэд өдрийн эмчилгээний түүх нээж, эмчилгээ хийсэн байна. Мөн бага насны хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний хяналт болон урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо шинжилгээ хийж, эмийн сангаар  үйлчилжээ.

Орон нутагт ажиллаж байгаа эмч мэргэжилтний шинэ арга барил, санаачилга, идэвх зүтгэлийн үр дүнд эрүүл мэндийн салбарын зарим үзүүлэлтийг улсын дундажтай харьцуулахад артерийн даралт ихсэх өвчнийг эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт 4.7 хувиар их, 10000 хүн амд ногдох вируст гепатитын өвчлөлийн түвшин 1,3, сүрьеэгийн өвчлөл 3,8-аар бага байна гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.

Холбоотой мэдээ