Дэлхий дахинд коронавирусээр халдварласан хүний тоо 19 сая давжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-07 12:19:12

ВАШИНГТОН. /Worldometers/. Дэлхийн дахинд илэрсэн коронавирусний халдварын тохиолдлын тоо 19 сая давсан тухай олон улсын байгууллага, холбооны болон орон нутгийн эрх баригчдын мэдээлэл дээр үндэслэн Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ.


Дэлхий дахинд халдварын нийт 19257649 тохиолдол бүртгэгдсэн бол 717687 хүн халдварын улмаас нас баржээ. Халдвар авсан 12357654 хүн эдгэрсэн байна. Халдвар илэрсэн тохиолдлуудын дийлэнх нь буюу 5 сая гаруй тохиолдол нь АНУ-д бүртгэгдсэн бол Бразил 2 сая 917 мянга гаруй тохиолдлоор хоёрдугаарт, Энэтхэг 2 сая гаруй тохиолдол илрүүлснээр гуравдугаарт жагсаж байна.


ОХУ-ын коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх шуурхай штабын мэдээлснээр, тус улсад халдварын 871894 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин Итали улсад халдвар шинээр илэрсэн тохиолдлын тоо өнгөрсөн хоногт хоёр дахин өсөж, халдвар авсан хүний тоо 402-оор нэмэгдсэнээр нийт халдварласан тохиолдлын тоо 249204-д хүрсэн байна. Италийн хүн амын 2.5 хувь нь буюу 1.5 сая иргэнд нь коронавирусний эсрэг биет илэрсэн тухай тус улсын Эрүүл мэнд, үндэсний статистикийн хүрээлэн мэдээлжээ. 

Холбоотой мэдээ