Өмнөговь аймгийн нийт нутгийн 60 хувь нь гандуу байна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-08-07 16:00:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан УОК-ын ажлын баг Өмнөговь аймгийн өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа. 


Аймгийн хэмжээнд 6108 малчин өрх 603 мянган  толгой төл бойжуулж, 3.6 сая толгой мал зусаж байна. 2020-2021 онд гурван сая толгой мал өвөлжих урьдчилсан судалгаа гарсан.  Аймгийн нийт нутгийн  60 хувь нь гандуу, 40 хувь нь гантай байна.  Наймдугаар сарын байдлаар, 13 сумын  400 гаруй  өрхийн 280 мянган толгой мал аймаг дотроо отор нүүдэлтэй. Өөрийн аймгийн нутгаас хадлан бэлтгэх боломжгүй байгаа тул малчдын түвшинд бэлтгэх болон аймаг сумын аюулгүй нөөцийн өвсийг шууд худалдан авалтаар бүрдүүлэх нөхцөл байдал үүсээд байна. 


Аймаг, сумын аюулгүйн нөөцөд 2450 тонн өвс, 550 тонн тэжээл бэлтгэх даалгавартай ч орон нутаг гантай тул хадлан бэлтгэх боломжгүй байна.

Холбоотой мэдээ