Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг он дуустал хойшлууллаа

Монголын мэдээ | Эдийн Засаг
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-07 16:33:06
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо (МБХ)-ны өнөөдрийн ээлжит бус хурлаар эдийн засгийн хүндрэлтэй нөхцлийн улмаас эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгах арга хэмжээг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал хэрэгжүүлэх шийдвэр гаргасан байна.


Энэ нь МБХ-ны 2020 оны 4 дүгээр сарын 13-ны шийдвэрийн үргэлжлэл бөгөөд энэ хүрээнд нийт 76 мянга орчим зээлдэгчийн 663 тэрбум төгрөгийн хэрэглээний зээлийн нөхцөлд өөрчлөлт оржээ.


Уг шийдвэр нь "COVID-19" цар тахлын өрхийн хэрэглээнд үзүүлэх сөрөг нөлөө болон зээлдэгчийн санхүүгийн дарамтыг зөөлрүүлж, банкны системийн тогтвортой байдлыг ханган эдийн засгийн уналтыг сааруулахад дэмжлэг болж байна хэмээн МБХ үзжээ.

Холбоотой мэдээ