Улаанбаатарт бороо орно

Монголын мэдээ | Лавлагаа
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-09 09:10:43
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. 


Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 17-19 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ