Орхон аймагт нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл эхэллээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-08-10 15:47:13
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Энэ жил Орхон аймагт нэгдүгээр ангид 2467 хүүхэд сурна. Бүртгэлийг цахимаар явуулах бөгөөд  энэ сарын 10-28 хүртэл үргэлжилнэ.

Бүртгүүлэхдээ Орхон аймгийн хамран сургах тойрогт багтсан буюу Орхон аймгийн харъяат байх ёстойг анхаарах хэрэгтэй гэнэ. Мөн 2014 оны нэгдүгээр сарын нэгнээс 12 дугаар сарын 31-ний хооронд  төрсөн хүүхдүүд бүртгүүлэх ёстой аж. Хөдөө, орон нутагт хаягтай хүүхдүүд бүртгүүлэх боломжгүйг БСУГ-аас анхааруулж байна. Мөн төрийн өмчийн сургуульд элсэхээр бүртгүүлсэн бол хувийн хэвшлийн сургуульд давхар бүртгүүлэх боломжгүй гэнэ. Хэрэв хувийн сургуульд сурах бол төрийн өмчийн сургуульд сурах бүртгэлээсээ заавал хасалт хийлгэх ёстой ажээ.

 

Холбоотой мэдээ