Зуунмод хот-Шинэ нисэх онгоцны буудлыг холбосон замыг ирэх оны төсвийн төсөлд оруулна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-10 16:06:19

Төв / МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан хамтарсан ажлыг хэсэг Шинэ Зуунмод хотыг орон сууцжуулах ажил, Төв аймгийн Зуунмод хотоос Шинэ нисэх онгоцны буудал хүртэлх 8.4 км авто замын төлөвлөлттэй танилцлаа.

Тус ажлын хэсэгт  Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Шинэ нисэх онгоцны буудлын түр захиргааны удирдлагууд болон аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар нар ажиллав. Ажлын хэсэг Зуунмод хот, Шинэ нисэх онгоцны буудал, Майдар хотуудын ирээдүйн зураглалыг гаргаж, цаашид шаардлагатай дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, Зуунмод хот-Шинэ нисэх онгоцны буудлыг холбосон замын ажлыг ирэх оны төсвийн төсөлд оруулахаар болжээ.  

Холбоотой мэдээ