Ховд аймгийн цаг агаарын урьдчилсан төлөв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-10 16:08:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс наймдугаар сарын 10-17-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээллийг танилцууллаа.

Энэ сарын 11,13-нд зарим газраар, 14-16-ны өдөр уулархаг нутгаар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай.

Салхи энэ сарын 11,14,16-нд зарим газраар 6-11м/с, зарим үед түр зуур 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 4-9м/с. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температурын хувьд уулархаг нутгаар шөнөдөө 6-11, өдөртөө 17-22 градус байна. Бусад нутгаар шөнөдөө 11-16, өдөртөө 24-29 градус дулаан байх төлөвтэй гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Сүүлийн арав хоногт Ховд аймгийн нийт нутгаар 344.9 мм тунадас орсон. Үүнд хамгийн их бороо орсон сум нь Чандмань \83.4 мм\, Алтай \54.9мм\ юм.

Нийт нутгаар хур бороо орсонтой холбогдуулан бэлчээрийн ургамлын ургалт сайжирчээ. Одоогоор ургамлын дундаж өндөр 2-8 см байна. Ургамлын ургалтын байдал Зэрэг, Мөст, Цэцэг, Булгйн Үенч сумын нутгаар дунд, бусад нутгаар сайн хэвийн үнэлгээтэй байна.

Сүүлийн үед бороо орсны улмаас гол мөрөн, нуурын усны түвшин нэмэгдэж буй юм. Иймд иргэд үер усны гэнэтийн аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.  

Холбоотой мэдээ