Түргэн сум шинэ Соёлын төвтэй боллоо

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-08-10 16:08:52

Увс /МОНЦАМЭ/. Түргэн суманд 250 хүний суудалтай Соёлын төв шинээр баригдаж энэ сарын 8-ны өдөр ашиглалтад орлоо. Уг барилгыг улсын төсвийн 1,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн “Арвижих-Увс" компани барьж гүйцэтгэжээ.

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөөгийн сум, багийн иргэдэд соёлын үйлчилгээг тогтмол, чанартай хүргэх зорилт тусгагдсан байна. Энэ хүрээнд зарим сумдад шинээр Соёлын төв баригдаад байгаа аж.

Дашрамд дурдахад өнгөрсөн жил Түргэн суманд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр мөн шинээр баригдсан бөгөөд уг барилгыг бас л “Арвижих-Увс” компани барьсан юм.

Холбоотой мэдээ