Сайн дурын ажилтан бэлтгэх цахим сургалтад оролцож батламжаа авчээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-10 17:28:07

 Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн залуус ТТБ-ын сайн дурын идэвхтнүүд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, UNICEF (НҮБ-ын Хүүхдийн сан)-аас зохион байгуулсан сайн дурын үйл ажиллагааны онцлог, зохион байгуулах үе шат, сайн дурын ажилтны ёс зүй, гамшиг онцгой байдлын үеийн эрсдэлийн талаар мэдлэг олгох сайн дурын ажилтан бэлтгэх 20 цагийн цахим сургалтад амжилттай оролцож батламжаа гардан авчээ.

Ийнхүү сайн дурынхан залуучуудын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад албан ёсоор бүртгэлтэй сайн дурын ажилтнууд болон бэлтгэгдэн гарч байгаа аж. 

Залуучууд Төв нутгийнхаа хөгжилд өнгө нэмнэ”  гэсэн уриатай тус сайн дурынхан нийгмийн сайн сайхны төлөө "Шидэт цүнх-2020" зөв үйлсийн аян, "Гудамжны номын сан" төслөө эхлүүлэхээр төлөвлөжээ.

Ташрамд, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуульд "Залуучуудын хүмүүнлэгийн болон сайн дурын ажилд оролцох оролцоог дэмжих"-ээр заасны дагуу сайн дурын ажилд оролцсон цагийг бүртгэх, үнэмлэмжийг нэмэгдүүлэх, тухайн салбарт ажилласан байдлыг ажлын туршлагад тооцохоор болж байгаа юм.

 

Холбоотой мэдээ