Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж дуут хурд сааруулагч тавьжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-10 18:05:03

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговиос Мандалговь чиглэлийн автозамд дуут хурд сааруулагч тавьжээ. Тус замын дагуу 10 байршилд энэхүү хурд саруулагчийг тавьсан байна.

Ингэснээр их хурдтай яваа жолоочид анхааруулга сэдэл өгөх, үүрэглэж нойрмоглосон бол дохио өгч зам тээврийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлнэ гэж үзэж байна. Дээрх байршлууд нь зам тээврийн ослын давтамж бүхий газрууд юм. 2020 эхний зургаан сарын байдлаар 131 зам тээврийн осол гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 15,5 хувиар буурсан байгаа юм. Гэвч 15 хүн нас барсан нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 6,7 хувиар өссөн, гэмтсэн хүний тоо 14,3 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Даланзадгад Мандалговь чиглэлийн авто замд найман хүн нас барсан байна.

Холбоотой мэдээ