Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 1399 зөрчлийг илрүүлжээ

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-08-11 10:04:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 2020 оны эхний долоодугаар сарын байдлаар 31153 зөрчил бүртгэгдэн шалгагдсан нь өмнөх оны мөн үеэс 38 хувиар өссөн үзүүлэлтэй байна.

Бүртгэгдсэн зөрчлөөс замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн зөрчил буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 1399 зөрчлийг илрүүлжээ. Иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 431, зөрчлийн шинжтэй 2677 нийт 3108 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна. Гэмт хэргийн илрүүлэлт 37,8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 7,8 хувиар өсжээ.

Холбоотой мэдээ