“Эрдэнийн очир” одонгоор Ж.Сундуйг шагнав

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-11 09:51:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Монголын Морин спорт уяачдын холбооны тэргүүн дээд шагнал “Эрдэнийн очир” одонгоор Ж.Сундуйг шагналаа.

Аймгийн алдарт уяач, аймгийн арслан Ж.Сундуйг энэхүү эрхэм шагналаар шагнав. Тэрбээр 1981 онд тохиосон Сэлэнгэ аймгийнхаа 60 жилийн ойгоор өөрөө ч түрүүлж, морио ч түрүүлгэж байсан түүхтэй аж. Мөн аймгийн алдарт уяач, аймгийн арслан маань аймагтаа зургаа түрүүлж, нэг үзүүрлэж, хоёр шөв­гөр­сөн Сэлэнгэ аймагтаа манлай арслан хүн юм. Түүний энэхүү олон удаа түрүүлсэн гэх эрэм­бэ нь улсад ч дээгүүрт бичигддэг байна. Монголын Морин спорт уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 25 жилийн түүхээ хамтран бичилцэж яваа түүний энэхүү амжилт, гавьяаг үнэлж ийнхүү дээрх шагналаар шагнажээ.

Уг шагналыг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга, “Буган Халиун ажнай” морин спорт, уяачдын холбооны тэргүүн Г.Бямбаа гардуулан өглөө.

Холбоотой мэдээ