Аймгийн начин цол хүртсэн М.Баасанцэндэд хурдан удмын даага бэлэглэлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-08-11 09:51:07

Төв /МОНЦАМЭ/.  Ардын хувьсгалын 99 жил, Төв аймаг байгуулагдсаны 97 жилийн ойн баяр наадмаар тав давж аймгийн начин цол хүртсэн залуу бөх Мөнгөндаваагийн Баасанцэндийн начин цолны хүндэтгэлийн наадам боллоо.

Тус цолны наадмаар аймгийн залуучуудын холбооны тэргүүн Ж.Хонгорбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга М.Баттулга, Залуучуудын холбооны төлөөлөл болсон залуучуудтай хамтдаа шинэ төрсөн начинд хүндэтгэл үзүүлэв.

Төв аймгийн Залуучуудын холбооноос М.Баасанцэндэд Монголын Залуучуудын холбооны тэргүүний залуу шагнал олгосон бол тус аймгийн Аргалант сумын харъяат аймгийн алдарт уяач Мягмардоржийн унаган адуу хурдан удмын даага гардуулан өглөө. 

Холбоотой мэдээ