Мал, махны үнэ өндөр байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-08-11 12:35:09

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн зах дээр малын болон махны үнэ ханш өндөр байгаа талаар ард иргэд ихээр ярьж байна. Энэ талаар тодруулахаар аймгийн зах дээр мал худалдаалж буй зарим малчидтай уулзаж ярицлаа.

-“Бидний орлогын эх үүсвэр бол мал. Энэ жил ноолуур үнэд хүрээгүй болохоор малын үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Гэхдээ иргэд мал авахдаа үнэ ханшаа бидэнтэй тохироод авч байгаа. Оюутан, сурагчдын хичээл эхлэх гэж байгаа болохоор одоо мал, махны үнэ буухгүй байх. Одоогоор төлөг 100 мянга, эм хонь 170 мянга, эр хонь 200 мянган төгрөгийн ханштай байна” хэмээн аймгийн зах дээр мал худалдаж буй малчид хэлж байлаа.

Харин махны зах дээр жижиглэнгээр нэг кг мах 6000-9500 төгрөгийн үнэтэй байна. Үхэр, хонины мах өндөр үнэтэй байгаа бол бусад малын мах арай хямд байлаа.

“Малчид малаа үнэтэй зарж байгаа тул энэ зун мах үнэтэй байна. Бидний хувьд махны үнийг хөөрөгдөхгүй байж, аль болох худалдан авагч нарынхаа боломжид тааруулаад л зарж байгаа” хэмээн ченжүүд хэллээ.

 

Холбоотой мэдээ