"Яараад яахав дээ" аянд эмэгтэйчүүд хүчээ нэгтгэжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-12 09:35:53

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Замын хөдөлгөөний эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд эхчүүд, эмэгтэйчүүд дэм тус өгөх зорилгоор "Яараад яахав дээ" аянд нэгдсэн байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл аймгийн Цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчидтай нэгдэн нэлээд олон ажлыг хамтран гүйцэтгэжээ. Тухайлбал  "Яараад яахав дээ" аяныг эрчимжүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилласан байна. Энд жолооч, зорчигч нарт санамж сэрэмжлүүлэг тараан өгч, баталгаа авч ажилласан аж. Мөн хурдаа тохируулан, хамгаалалтын бүсээ зүүж, бага насны хүүхдийг зориулалтын хамгаалалтын суудалд суулган хөдөлгөөнд оролцохыг анхааруулан ажиллажээ. Улс орон даяар өрнөж буй Яараад яахав дээ" аянд ийн эхчүүд, эмэгтэйчүүд хүчээ нэгтгэн оролцож байна. 

Холбоотой мэдээ