Болзолт уралдаанд “Талын алтан уул” ХХК шалгарав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-08-12 14:03:15

Дорнод /МОНЦАМЭ/. БОАЖЯ-наас зарласан болзолт уралдаанд “Талын алтан уул” ХХК шалгарав. Хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийг дэмжих зорилгоор "Хог хаягдлаа ангилан ялгах, эргүүлэн цуглуулах, дахин боловсруулах ажлыг орон нутагт хэрэгжүүлэх нь" болзолт уралдааныг бүсийн хэмжээнд зарласан аж.

Хэрлэн сумын хоёрдугаар багт үйл ажиллаагаа явуулдаг тус компанийн захирал Ѳ.Хилчинбаатарт таван сая тѳгрѳгийн батламжийг гардуулан ѳглѳѳ. “Талын алтан уул” компани хуванцар буюу төрөл бүрийн ус, ундааны сав болон PETE, HDPE, LDPE, PP тэмдэглэгээ бүхий ахуйн хэрэглээний хуванцар сав, гялгар уутыг иргэд, аж ахуйн нэгжээс худалдан авч пресслэхээс гадна бутлагч машинаар бэлдэц бэлтгэн Улаанбаатар хотын үйлдвэрт нийлүүлж байна.
Дашрамд дуулгахад, хуванцар савыг нэг кг-ийг нь 200 төгрөг, гялгар уутыг нэг кг-ийн 300 төгрөгөөр худалдан авдаг.

Холбоотой мэдээ