Гуравдугаар сургууль гадна талбайдаа иж бүрэн тохижилт хийж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-12 14:10:10

Өмнөговь/МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль гадна талбайдаа иж бүрэн тохижилт хийж байна.

Аймгийн Засаг даргын захирамжаар 2020 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарлаж, үүнийхээ дагуу түлхүү арга хамжааг авч ажиллаж байгаа билээ. Боловсролынхоо салбарыг дэмжиж хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг нэмэгдүүлсээр байна. Улсын тэргүүний 3-р сургуулийн гадна талбайд гэрэлтүүлэг, явган хүний зам, биеийн тамирын талбай, сандал сүүдрэвч зэрэг тохижилтын ажил хийж байгаа юм. Уг бүтээн байгуулалтыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа аж.

2020-2021 оны хичээлийн жилээ угтан тус хамт олон хүүхэд багачуудынхаа сурч боловсрох ая тухтай орчинг бүрдүүлэхээр мэрийн ажиллаж байна.

Холбоотой мэдээ