Угтах хаалганы орчныг цэвэрлэж, зөрчлийг таслан зогсоох үүрэг өглөө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-08-12 14:15:39

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн хяналтын газраас аймгийн угтах хаалганы орчимд урьдчилан сэргийлэх төлөвлөгөөт бус шалгалт хийлээ.

Амралт, зугаалгын улиралд ил задгай хог хаягдал элбэгшиж, хөрсний бохирдол төдийгүй халдварт өвчин үүсгэх эрсдэл учруулдаг. Аймгийн "Цагаан хаалга" гэж нэрийдсэн угтах хаалганы орчимд энэ дүр зураг хэвийн байдалд оршсоор байна. Тиймээс Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумдын Засаг дарга нарт тухайн орчныг цэвэрлэх, цаашид хог хаяхгүй байх талаар иргэдэд мэдээлэл, сургалт сурталчилгаа хүргэх, хог хаясан зөрчлийг таслан зогсоож, хариуцлага тооцон ажиллах хугацаатай үүрэг даалгаврыг өглөө.

Хог хаягдлаас салж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэхэд хүн бүрийн оролцоо, идэвх, санаачилга, шаардлага чухал тул өөрсдийн үүсгэсэн хог хаягдалдаа эзэн болж, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэхийг тус байгууллагаас уриалж байна.

Холбоотой мэдээ