"Цагаан уул" ахмадын амралт, сувилалд 20 хүн хүлээн авах боломжтой

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-12 17:10:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дэргэдэх “Цагаан-уул” ахмадын  амралт, сувиллын газраар үйлчлүүлэхийг урьж байна.

Тус сувиллын газар нь хаш чулуун ор болон бусад физиk эмчилгээний багаж төхөөрөмжөөр үйлчилгээ үзүүлж байгаагаараа онцлогтой юм. Мөн бариа засал, массаж /бүх биеийн болон хэсэгчилсэн/, цахилгаан зүү, бумба тавих, туяаны шарлага зэрэг уламжлалт 15 төрлийн эмчилгээг хийдэг аж.

Энэхүү сувиллын газар нь хоёрдугаар ээлжийн амрагчдыг энэ оны наймдугаар сарын 17-ны өдөр хүлээн авна. Одоогийн байдлаар нэг ээлжинд 20 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд иргэд бүртгүүлэхийг хүсвэл 9943-7857, 9970-9788, 8804-9562 утасаар холбоо барих боломжтой юм. 

“Цагаан-уул” ахмадын  амралт, сувиллын газар нь эмч, сувилагч, тогооч, үйлчлэгч зэрэг зургаан ажилтантай. 


Холбоотой мэдээ