ОУХМ Б.Болдбаатарыг "Алтан-Очир" одонгоор шагнажээ

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-08-12 17:16:55

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулсан ОУХМ, ахмад тамирчин Б.Болдбаатарыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны дээд шагнал “Алтан-Очир” одонгоор шагнажээ.


Шагналыг Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулан баяр хүргэлээ. Тэрээр цар тахлын улмаас спортын бүх үйл ажиллагаа зогссон энэ үед, тамирчдын сэтгэл зүйд гэрэл гэгээ тусгаж, тэдний хүслийг бадрааж, эр зориг тэсвэр тэвчээрийн гайхамшгийг үзүүлсэнд нь баяр хүргэж сайн сайхныг хүсье хэмээв.


Холбоотой мэдээ