БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 33 хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-12 16:55:12

СӨҮЛ. /TASS/. БНСУ-д усан бороо үргэлжлэн орсны улмаас нас барсан хүний тоо нэмэгдсэн нь 2011 оноос хойш ийм шалтгааны улмаас нас барсан хамгийн олон тохиолдол болжээ.  Энэ сард нийт 33 хүн амиа алдаж, 9 хүн ор сураггүй алга болсон тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна. 


Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийн улмаас 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний олонх нь гэртээ харих боломжгүй хэвээр байна. Түүнээс гадна 6000 орчим байшин мөн хэмжээний хүлэмж, 2.5 мянга орчим мал аж ахуйн газар, агуулах сүйджээ. Орон даяар хөдөө аж ахуйн 27 мянга гаруй га газар усанд автсан байна.


Үүнтэй холбогдуулан Засгийн газар гамшигт илүү өртсөн зарим дүүргийг гамшгийн онцгой бүсээр зарлах бодолтой байна. Өнгөрсөн долоо хоногт энэ бүсийн жагсаалтад 8 дүүрэг багтжээ. Мөн гамшгийн улмаас хохирол амссан иргэдэд үзүүлэх мөнгөн тусламжийг хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээ эрх баригчид амлажээ. 

Холбоотой мэдээ