Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн Алтай хотод морилон саатна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-08-12 17:17:27

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн Говь-Алтай аймгийн сүсэгтэн олны заллага айлтгалын дагуу Алтай хотноо энэ сарын 13-нд морилон саатна.


Тэрээр өнгөрсөн долоодугаар сард тус аймгийн ЗДТГ, Дашпэлжээлин хийд номын заллага айлтгасны дагуу морилон саатаж байсан бол энэ удаа сүсэгтэн олны хүсэлтийн дагуу ийнхүү тэдэн зориулан Дээдийн номын айлдвар айлдаж, нас буяныг тэгшитгэн авшиг хүртээх ажээ.

Гэгээнтэн өнөөдөр буюу долоодугаар сарын 12-нд баруун хязгаар Ховд аймгийн сүсүэгтэн олонтой учран золгож байгаа бол 13-нд Говь-Алтай, 15-нд Завхан аймгийн Отгонтэнгэр хайрханыг тахиж 16-нд тус аймагт морилон саатах юм. 

Наро Банчэн Данзанлхүндэв гэгээнтэн анх 2015 онд Говь-Алтай аймагт хүрэлцэн ирж сүсэгтэн олонд номын авшиг хүртээж байсан юм. 


Холбоотой мэдээ