Венесуэлийн Харилцаа холбоо, мэдээллийн сайд коронавирусээр халдварлажээ

Дэлхийд | Нийгэм
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-13 11:59:06

ГАВАНА. /TASS/. Венесуэлийн харилцаа холбоо, мэдээллийн сайд Хорхе Родригес коронавирусээр халдварласан тухайгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.


“Миний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарсан. Одоогоор миний биеийн байдал сайн байгаа хэдий ч тусгаарлалтад хамрагдаж, эдгэрэхийн тулд шаардлагатай дэглэмийг сахина” гэж тэрбээр тэмдэглэлээ.


Өмнө нь Венесуэлийн Үндсэн хуулийн ассамблейн дарга Дьосдадо Кабельо, Эдийн засгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Тарека эль-Айссами нар коровирусний халдвар авсан тухай мэдээлсэн байна. 


Коронавирусний халдварын хамгийн анхны тохиолдлууд Венесуэлд 3 дугаар сарын 13-нд бүртгэгдэж, тэр өдрөө тус улсад онцгой байдал зарлажээ. Ерөнхийлөгч Николас Мадуро орон даяар хөл хорио тогтоох шийдвэр гаргаснаа 3 дугаар сарын 17-нд мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ