"Залуучууд хөгжлийн сарын аян"-ыг албан ёсоор нээлээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-13 14:52:53
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт "Залуучууд хөгжлийн сарын аян"-ыг албан ёсоор нээж нээлтээ хийлээ.
Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг тохиолдуулан Өмнөговийн залуусын дунд "Залуучууд хөгжлийн сарын аян"-ыг албан ёсоор эхлүүллээ. Уг аян 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд залуусын дунд хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн 1000 залууг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм байна. Үүнээс гадна Төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллана, залуусын гарааны бизнесийг дэмжих үйл ажиллагааг хамтран зохион байгуулах зэрэг олон ажлыг төлөвлөөд аж.
Холбоотой мэдээ