Иргэн Б тарваган тахал өвчний халдвар авсан нь тогтоогджээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-13 14:51:49

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол тарваган тахлын халдвар авсан нь өчигдөр 00:37 цагт тогтоогджээ.

Тус аймгийн Буянт сумын иргэн Б нь энэ сарын 11-ний өдөр тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлоор нас барсан юм. Тус иргэний шинжилгээний дээж сорьцыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвд илгээсэн. Ингээд онош лабораторийн шинжилгээгээр батлагдаж, тарваган тахлаар өвчилсөн болох нь батлагдсан гэж аймгийн Онцгой комисс мэдээллээ.  

Ийнхүү тарваган тахлаар өвчилсөн иргэний нэгдүгээр хавьтлын  91 хүн байгаа. Тэдний биеийн байдал хэвийн, эрүүл мэндийн үзлэг хяналт үргэлжилж байна.

Эдгээр иргэдийн 62 нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд тусгаарлагдсан. Мөн  Цэцэг, Буянт суманд нэг, гэрт 27 иргэн тус тус тусгаарлагдаж, цагдаа, онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагын алба хаагчид хамгаалалтад авсан байна.  

 

Холбоотой мэдээ