Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж эхэллээ

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-08-13 17:10:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их, дээд сургуулиудын 2020-2021 оны шинэ хичээлийн жил удахгүй эхлэх гэж буйтай холбоотойгоор дотоодын оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрүүдийг танилцуулж байна. Үүнд:

  • "С.Зориг сан", Швейцарын хөгжлийн агентлагийн хамтарсан, жил бүрийн 9 сард зарладаг 1.8 сая төгрөгийн тэтгэлэгт хөтөлбөр. Энд нийт 60 оюутан хамрагддаг байна. 
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгийг жил бүрийн 5 болон 12 дугаар сард зарладаг бөгөөд нийт 30 оюутан хамрагддаг. Энэ 1.2 сая төгрөгийн мөнгөн тэтгэлэг олгодог.
  • “Голомт" банкны нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүрийн 9 дүгээр сард зарлаж, нийт 100 оюутан хамрагддаг. Энэ нь 700 мянган төгрөг олгодог юм.
  • Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг 11 дүгээр сард зарладаг. Нийт 40 хүртэлх тооны оюутан хамрагдах энэхүү хөтөлбөр нь 1 сая төгрөгийн тэтгэлэгтэй юм.
  • “Оюу толгой” компанийн тэтгэлэг нь жил бүрийн 10 дугаар сард зарладаг бөгөөд уул уурхайн чиглэлээр амжилттай сурч байгаа оюутан залуучуудад санхүүгийн тэтгэлэг өгөх зорилготой. Үүнд 200 оюутан хамрагдана. 


Т.Энхтогтох


Холбоотой мэдээ