Хуримын ордон, шашны байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдрөөс нээнэ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-08-14 09:53:56

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын өнгөрсөн долдугаар сарын 29-ний өдрийн шийдвэрээр энэ сарын 2-ны өдрөөс эхлэн аймгийн хэмжээнд олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлаж, соёл үйлчилгээний төв,  шашны байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон юм.

Тэгвэл аймгийн Онцгой комисс өчигдөр дахин хуралдаж, хурим, найрын үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний  газрууд болон шашны байгууллагын нийтэд үйлчлэх үйл ажиллагааг энэ сарын 15-ны өдрөөс сэргээжээ.

Дээрх байгууллагууд үйл ажиллагаа явуулахдаа  ариун цэвэр, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажиллахыг эрх бүхий хүмүүст нь үүрэг болгосон байна.

«Хурбаан айт баярын үеэр болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж үйлчилгээний газар, шашны байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоосныг хэвийн ажиллагаанд оруулж байна. Харин цахим тоглоомын газар, диско болон бүжгийн баар зэрэг газруудын үйл ажиллагааг нээхгүй. Жагсаал цуглаан, хурал, уралдаан, тэмцээн зохион байгуулахгүй байх шийдвэр хүчин төгөлдөр байгаа» хэмээн албаны хүн хэллээ.  

Холбоотой мэдээ