Төвлөрсөн хогийн цэг шинээр байгуулна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-08-14 10:27:52

Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд суманд төвлөрсөн хогийн цэг байгуулахаар орон нутгаас зэвсэгт хүчний зарим ангийн техникийн дэмжлэгээр ажлаа эхэлжээ.

Нийт 19,5 га талбайг хогийн цэг байгуулахад зориулан төлөвлөж газрыг хашаажуулан, ландфиллийн аргыг нэвтрүүлж аюултай хог хаягдал, барилгын хог хаягдал, ахуйн хог хаягдал зэргийг ялган ангилж, бүрэн боловсруулах үйлдвэр байгуулах, жишиг хогийн цэгийг байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх аж.

Сайншанд сумын хогийн цэг олон жил хуримтлагдсаны улмаас хөрсөн доороос шатаж хүн амын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.

Цаашид мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу хуучин хогийн цэгийг дарж булан, нөхөн сэргээж бүрэн хаахаар төлөвлөв.

Холбоотой мэдээ