Израиль болон АНЭУ түүхэн хэлэлцээр байгууллаа

Дэлхийд | Улс төр
nyamtulga@montsame.gov.mn
2020-08-14 11:26:23
twitter.com/Nyamkanmk

ЙЕРУСАЛИМ. /ВВС/. Иордан голын Баруун эргийн зарим хэсгийг улс орондоо нэгтгэх маргаантай төлөвлөгөөнөөсөө Израиль татгалзсанаар тус улс болон Арабын Нэгдсэн Эмират Улс харилцаагаа хэвийн болгох энхийн хэлэлцээрт хүрчээ.


Энэхүү хэлэлцээрийг байгуулахад хувь нэмэр оруулж, зуучлагчаар ажилласан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэнэтийн мэдэгдэл хийхдээ, энэхүү түүхэн хэлэлцээр энх тайвныг цогцлоох чухал үйл явдал боллоо хэмээн хэлсэн байна.


Израиль нь өнөөг хүртэл Персийн булангийн Арабын орнуудтай дипломат харилцаагүй байсан юм. Гэвч тус улс нийтлэг нэг тулгамдсан асуудалтай байдаг Ирантай албан бус харилцаатай байжээ.


Уг үйл явдал Палестины эрх баригчдад гэнэтийн цохилт болжээ. Учир нь Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббасын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ, уг хэлэлцээрийг "урвасан үйлдэл" хэмээн үзэж байгаа илэрхийлээд, тус улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдыг эргүүлэн татахаар болсноо мэдэгдсэн байна.


Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон АНЭУ-ын угсаа залгамжлах Хунтайж Мохаммед Аль Нахаяан нарын хооронд байгуулсан хэлэлцээрийг “үнэхээр түүхэн үйл явдал” хэмээн мэдэгдэв.


1948 онд Израиль тусгаар тогтнолоо зарласнаас хойш гурав дахь энхийн хэлэлцээр байгуулж байгаа нь энэ юм. Өмнө тус улс Египет, Иордантай ийм хэлэлцээр байгуулж байжээ.

Холбоотой мэдээ