Хүүхдүүдийн дундах шүд цоорлын тархалтыг тодорхой хувиар бууруулжээ

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-08-14 19:16:51
Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт 6-10 настай хүүхдийн дундах шүд цоорлын тархалтыг 47.5 хувиар бууруулсан байна.
"Эрүүл шүд" орон нутгийн дэд хөтөлбөрийг тус аймагт амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал уг хөтөлбөрийн хүрээнд 1-5 дугаар ангийн сурагчдын амны хөндий шүдний үзлэг, эмчилгээний явуулын баг 11 суманд ажиллуулсан байна. Үүний үр дүнд нийт хамрагдвал зохих хүүхдийн 78.2 хувийг хамруулж, 67.7 хувийг бүрэн эрүүлжүүлжээ. Мөн 6-10 настай хүүхдийн дундах шүд цоорлын тархалтыг 47.5 хувиар бууруулсан үр дүн гарчээ.
Холбоотой мэдээ