Гурван үнэт цаасны ханш тогтвортой байв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-08-14 18:19:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 8 дугаар сарын 14-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 66,677,685.26 төгрөгийн үнийн дүн бүхий 183.749 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв.

Энэ өдөр "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" (ERDN+14.94%) болон "Түмэн Шувуут" ХК (TUM+4.67%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Улсын Их Дэлгүүр" (UID-11.59%) болон "Ремикон" ХК (RMC-7.14%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

"TOP 20" индекс 0.68 хувиар буурч 16446.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,531,331,880,461.10 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.  


Холбоотой мэдээ