Судалгаанд суурилж бизнес эхлэх нь чухал гэдгийг зөвлөв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-08-17 16:15:28

Дорнод /МОНЦАМЭ/. Хэрэглээ, эрэлт нийлүүлэлтийн судалгаанд суурилж хувийн бизнесээ эхлүүлэх нь чухал гэдгийг зөвлөж байна.

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан олон төсөл хөтөлбөр байдаг ч тэд яг ямарт нь хамрагдахаа мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Азийн хөгжлийн банктай хамтран зүүн гурван аймагт “Эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь төслийг өнгөрсөн оноос хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд бизнес эрхлэгчдийг мэдээ мэдээллээр хангах, хэрхэн бизнесээ өргөжүүлэх, төсөл хөтөлбөрүүдэд хамрагдахад мэдлэг туршлага нэмэгдүүлэх сургалтыг цувралаар явуулж байна. Энэ удаад мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдэд хөдөө аж ахуйн салбарын эрэлт хэрэгцээ, нийлүүлэлтийн талаар сургалт хийжээ. Хөдөө аж ахуйн салбарт бизнес эрхэлж байгаа, эрхлэхээр зорьж байгаа хүмүүс ард иргэдийн хэрэглээ, эрэлт нийлүүлэлтийн судалгаанд тулгуурласан байх нь хамгийн чухал гэнэ. Хүмүүс баталгаатай судалгаанд тулгуурлаж бизнесээ эхлүүлэхээсээ илүү амжилттай яваа бизнесийг даган дуурайх хандлага их байдаг нь алдаа болдог гэдгийг зөвлөж байв. 

Холбоотой мэдээ