Г.Ганбаяр шинэ багтаа эхний гоолоо хийжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-25 11:07:58

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ нутгийн хүү Ганболдын Ганбаяр Пушкаш академийн багаас дэд лигт дэвшин Активал Чаквар клубтэй гэрээ байгуулан ажиллахаар болсон тухай өмнө мэдээлсэн.

Тэгвэл Монгол Улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулж яваа залуу тамирчин хүү өнөөдөр анхныхаа гоолыг оруулсан тухай баярт мэдээ ирлээ. Г.Ганбаярын хувьд Монгол Улсаас Унгарын алдарт Пушкаш академид суралцсан 10 хүүхдийн анхдагчдын нэг. Тэрээр буурал тивийн багтай мэргэжлийн гэрээ үзэглэсэн анхны тоглогч гэдгээрээ түүхэнд нэрээ бичүүлж буй гавьяатай тамирчин юм.

Холбоотой мэдээ