Залуу боловсон хүчнийг солилцон ажиллахаар болжээ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-26 09:24:29

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажлын айлчлал хийжээ.

Тэрээр энэ сарын 22-ны өдөр Мандал суманд зочилж, тус сумын Засаг дарга болон удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Уулзалтын хүрээнд Мандал сумын хэтийн төлөв болон ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар санал бодлоо хуваалцсан аж. Уулзалтын үр дүнд Сэлэнгэ аймгийн Мандал сум, Австрали улс хооронд хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, мэдлэг дээшлүүлэх зорилгоор залуу боловсон хүчнийг солилцон ажиллахаар болжээ. 

Холбоотой мэдээ