Туршлага судлах үзүүлэх сургалт болов

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-26 09:07:12

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэрэгжиж буй бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээрийг дүйцүүлэн хамгаалах төслийн үйл ажиллагаатай танилцах зорилгоор үзүүлэх сургалт зохион байгуулсан байна.

Эл үзүүлэх сургалтад оролцогчид бие биенээсээ туршлага судалсан нь үйл ажиллагааны онцлог байв. Үйл ажиллагаанд тус аймгийн Орхонтуул, Сант, Алтанбулаг сумын СБАХ, БАХ-ийн ахлагч болон малчдын төлөөлөл оролцсон байна. Тэд Баянгол сумын Хараа багийн Доргонт бэлчээр ашиглагчдын хэсгийн бэлчээрийг дүйцүүлэн хамгаалах төслийн хэрэгжилттэй танилцаж, үзүүлэх сургалтад оролцон, туршлага судалсан байна.

Тус “Доргонт” бэлчээр ашиглагчдын хэсгийн малчид хамтран зэрэг олон ажлыг хийж байгаа аж. Тухайлбал доройтсон бэлчээрийг хамгаалах, зохистой ашиглах зорилгоор хадланг бууцаар бордон сайжруулах, дэрс нялхруулах, бэлчээрт үр нэмэрлэн сайжруулах, ногоон тэжээл тариалах, дарш, гар тэжээл бэлтгэх гэх мэт. Мөн малчид дээрх ажлуудыг хийхээс гадна “нисдэг сүрэг” зөгийн аж ахуйн төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа зэрэг туршлагуудаа хуваалцсан байна. 

Холбоотой мэдээ