Ерөнхий боловсролын сургуулийн удирдлагуудад сургалт зохион байгууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-26 09:43:24

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед бүх шатны боловсролын байгууллагын бэлтгэл ажлыг хангахад зориулан сургалт зохион байгуулсан байна.

Сургалтыг 2020-2021 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хангах, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж буй байдалд хяналт тавих. Мөн “Эрүүл ахуйн зохистой дадал”, “Хоол үйлдвэрлэлийн технологи, аюулгүй ажиллагаанд тавих хяналт, “Эрүүл мэндийн сайдын 207 дугаар тушаалын хэрэгжилт” зэрэг сэдвийн дор явуулсан аж.

Сургалтад 35 захирал, 35 сургалтын менежер, 43 эрхлэгч, 25 худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, 12 эмч, 11 хүнсний худалдаа эрхлэгч нийт 161 хүн хамрагджээ. Сургалтын үеэр аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Баттүвшин халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл үйл ажиллагааг сайтар зохион байгуулах, хяналт шалгалтаар илэрдэг зөрчил дутагдал, анхаарах асуудлаар мэдээлэл хийсэн байна.

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр болсон энэхүү үйл ажиллагааг цахимаар явуулсан бөгөөд 17 сумын Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын сургуулийн захирал, менежер, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, сумдын худалдаа үйлчилгээ хариуцсан мэргэжилтнүүд оролцсон байна. Мөн сургалтад оролцогчдод 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангуулах, Улсын Онцгой Комисс, Засгийн газар, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын баталсан тушаал, шийдвэр, дүрэм журмыг танилцуулсан байна.  

Холбоотой мэдээ