Хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхаарууллаа

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-08-31 17:05:54

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгийн зарим хэсгээр 9-р сарын 1-нээс 2-нд, 2-ноос 3-нд шилжих шөнө хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхаарууллаа.

2020 оны 8 дугаар сарын 31-ний 20 цагаас 9 дүгээр сарын 1-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2020 оны 9 дүгээр сарын 2-ноос  2020 оны 9 дүгээр сарын 6-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 3, 8-нд зарим сумын нутгаар, 6, 7-нд ихэнх сумын нутгаар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ, бусад хугацаанд баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Холбоотой мэдээ