Чингис хот доторх авто замын эвдрэлийг засварлах ажил үргэлжилж байна

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2020-09-04 15:58:27
Хэнтий /МОНЦАМЭ/ "Харгуй" ТӨХК-ийн ажилчид Чингис хот доторх авто замын эвдрэлийг засварлаж эхэллээ.
Өнөөдөр тэд “Хишиг” ХХК-ийн уулзвараас ажлаа эхлүүлж, авто замын эвдрэлтэй хэсгийг хуулж нөхөн асфальтаар хучиж, засварлаж байгаа бол үдээс хойш МЦХ- Сэцэн хан төвийн төв зам дагуух авто замын эвдрэл, маргааш баруун дөрвөн зам - 99 хоршооны авто замын эвдрэлийг засварлана гэв.
Өнгөрсөн сард аймгийн Засаг дарга Ц.Идэрбат авто зам засварлах үүрэг даалгавар өгч, Цэргийн дүйцүүлэх албаны 10 алба хаагч 2 мкв-аас ихгүй эвдрэлтэй авто замыг засварласан бол "Харгуй" ТӨХК үргэлжилсэн борооны улмаас 8-р сарын 20-ны өдрөөс засварлах ёстой авто замын ажлаа хойшлуулаад байсан юм.
Бороотой үед асфальт хөрөх, чийг аваад буцаж задрах эрсдэлтэй байдаг тул засвар үйлчилгээ өнөөдрөөс эхэллээ гэж "Харгуй" ТӨХК-ийн талбайн инженер Ц.Гүржав мэдээллээ.
Холбоотой мэдээ