Уулаараа цас орно

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-09-08 10:03:38

Булган/МОНЦАМЭ/. Булган аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албанаас энэ долоо хоногийн сүүлчээр уулаараа цас орохыг анхааруулж байна.

Тус аймгийн нутгаар өнөөдөр баруун хэсгээр, энэ сарын 9, 10, 13-нд ихэнх нутгаар бага зэргийн аадар бороо орох төлөвтэй байна. Энэ сарын 11-12-нд ихэнх нутгаар бороо, уулаараа цас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10м/с, 11-12-нд зарим газраар 16-18м/с хүрч ширүүснэ гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ. Хугацааны эхээр шөнөдөө 6-11, өдөртөө 21-26 градус дулаан байх бөгөөд баасан гарагаас эхлэн эрс сэрүүсч, шөнөдөө 1-6, өдөртөө 11-16 градус дулаан байх төлөвтэй байна.

Холбоотой мэдээ