Францад өдөрт халдварын 10 мянга орчим шинэ тохиолдол илэрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
khulan@montsame.gov.mn
2020-09-11 09:26:39

ПАРИС. /CNN/. Францад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 10 мянга орчим тохиолдол шинээр илэрсэн нь тус улсад халдвар тархаж эхэлснээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.


Францын эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын мэдээлснээр, пүрэв гарагт “COVID-19” халдварын 9843 тохиолдол илэрсэн нь өнгөрсөн баасан гарагт бүртгэгдсэн өндөр үзүүлэлтээс 900 орчмоор нэмэгдсэн байна.


Ингэснээр халдварын тохиолдлын тоогоороо дэлхийд долоодугаарт жагсаж байгаа Францад халдвар авсан хүний тоо 353944-т хүрч, 30800 гаруй хүн нас баржээ.


Эрх баригчид долоо хоногт хоногт нэг сая хүнд шинжилгээ хийх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногт 1081208 хүнд шинжилгээ хийснээс 5.4 хувийнх нь хариу эерэг гарсан байна. 

Холбоотой мэдээ