Төсөлд хамрагдсан иргэн бүр тонн орчим ногоо хураан авчээ

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-09-17 17:33:42

Баянхонгор /МОНЦАМЭ/. Бүлгээр хүнсний ногоо тариалах хүсэлтэй ажилгүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нэмэгдүүлэх зорилгоор төмс, хүнсний ногоо тариалах ажлыг амжилттай хэрэгжүүллээ.

Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих уг төсөлд ажилгүй 54 иргэн хамрагдаж, 8 га газарт тариалалт хийжээ. Нэг иргэн дунджаар 0.8-1.2 тн төмс, хүнсний ногоо хураан авч өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ аймгийн иргэдээ нутгийн хөрсөнд ургуулсан эрүүл төмс, хүнсний ногоогоор хангахад бэлэн болоод байна.

2017 оноос эхлэн хэрэгжсэн тус төслийн хүрээнд энэ жил 24 сая төгрөгийн санхүүжилт хийж иргэдийг дэмжжээ. Тухайн санхүүжилтээр төмсний үр, хөдөлмөр хамгааллын хувцас, хашаа, шаардлагатай багажаар хангасан байна.

Холбоотой мэдээ