Сэлэнгэ аймагт хэрэгжиж буй орон сууцны төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-09-12 12:40:21

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар холбогдох албаны хүмүүсийн хамт Сэлэнгэ аймагт ажиллалаа. Тэрээр тус аймагт хэрэгжиж буй төрийн албан хаагчдад зориулсан хөнгөлөлттэй нөхцөлт 120 айлын орон сууцны төсөл хөтөлбөртэй танилцлаа.

Энэхүү хөтөлбөрийг цаашид бүх суманд хэрэгжүүлж, иргэдээ инженерийн шугам сүлжээнд холбогдсон орчин үеийн орон сууцаар хангахаар төлөвлөж буйгаа аймгийн Засаг дарга Ш.Оргил, БХБ-ын сайд Б.Мөнхбаатарт танилцууллаа. Энэ үеэр уг төслийн ажлыг цаашид үргэлжлүүлэн төрийн албан хаагчид болон хувийн хэвшлийнхэнд хүртээмжтэй болгоход дэмжиж ажиллана гэдгээ салбарын сайд илэрхийллээ. Уг төсөлд хамрагдсан төрийн албан хаагчид урьдчилгаа төлбөр болон хүү төлөлгүйгээр найман жил буюу 96 сарын хугацаанд төлбөрөө төлж барагдуулах юм. Эхний айлуудын төлөлтөөс хуримтлагдсан мөнгөөр дараагийн орон сууцыг барих зарчмаар энэхүү орон сууцжуулах хөтөлбөр үргэлжлэх юм. 



Холбоотой мэдээ